Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
БНХАУ-аас ажиллах хүчин оруулж ирэх шийдвэрийг хойшлууллаа
4 жил өмнө   436
Засгийн газраас хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар УОК-ын дарга, шадар сайд Б.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Тэрээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 4 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгалаа. Бүх шатны боловсролын байгууллагуудын хөл хориог мөн адил дээрх хугацаанд сунгасан. Олон улсын хуваарьт нислэг, олон улсын төмөр замын зорчигч хөдөлгөөний хугацааг сунгаж, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-н болгож тогтоолоо.
Цагааннуурын боомтоор орж ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна. Цаашдаа энэ байдлыг журамлахын тулд хүний хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 23-ний өдрийн 20.00 цагаас хойш хаахаар боллоо. Өөрөөр хэлбэл, заасан хугацаанд хүртэл иргэдээ хүлээн авна. Алтанбулагийн боомтоор олон иргэн орж ирсэн. Дархан-Сэлэнгэ, Орхон аймагт 400 гаруй хүн тусгаарлалтад орсон. Олонх нь ОХУ-д суралцдаг Монгол оюутнууд. Ороод ирсэн хүмүүсийн маань тусгаарлах байр хүрэлцэхгүй болж байна. Иймээс Алтанбулагийн боомтоор ирэх долоо хоногийн бямба гаригийн 06.00 цаг хүртэл хүлээж аваад, хүний урсгалыг зогсооно. Үлдсэнийг нь нэгтгэж байгаад вагоноор авах зэрэг арга хэмжээ зохион байгуулна" гэв.УОК-ын шийдвэрээр энэ ням гарагт Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг чартер нислэгээр авчирна гэж Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээлж байсан бол Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэсэг хугацаагаар хойшлуулсан аж. 
Мөн 4 дүгээр сарын 10-ныг хүртэл улсын хэмжээнд 14 хоногийн турш гудамж, талбай, гадаад орчинд ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэр гаргалаа.
БНХАУ-аас ажиллах хүчин оруулж ирэх шийдвэрийг хойшлууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0