Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ
4 жил өмнө   632
Баянгол дүүрэгт байрлах Гурвалжингийн гүүрний доогуур байрлах "U" хэлбэрийн 0.8 км урттай авто замын хөдөлгөөнийг өчигдөр нээсэн байна.
 
Тус зам нь хоёр эгнээтэй, 2 метрийн өргөнтэй  явган хүний замтай  бөгөөд тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж дуусчээ. Уг авто замыг барьснаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой гэдгийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра тайлбарлав.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зам дагуух цэвэрлэгээг бүрэн хийж дуусгаад сул шороо ихтэй газруудад ногоон байгууламж хийх үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд өглөө. 
Энэ үеэр иргэдийн төлөөлөл хотын Захирагчтай уулзлаа. Тэд, Гурвалжингийн гүүрний ойролцоох барилгын материал жижиглэнгээр худалдаалдаг иргэд хүнд нөхцөлд ажиллаж байгааг хэлсэн юм. Хотын Захирагч энэ асуудалд онцгой анхаарч Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах үүргийг өгсөн юм.
 
Б.Сайханзаяа
Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0