Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
"Маргааш Алтанбулаг боомтоор ОХУ-аас 110 орчим хүнийг нэвтрүүлнэ"
4 жил өмнө   1896
Өнөөдрөөс эхлэн Даваа, Лхагва, Баасан гарагийн 11:00 цагт Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яам хамтарсан мэдээлэл хийхээр боллоо. Хэвлэлийн хурлыг Юнивишний 89 дүгээр суваг болон Эрүүл мэндийн яамны фэйсбүүк дэх албан ёсны хуудсаар шууд дамжуулан хүргэх юм.
 
Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "БНХАУ-д зорчих хүсэлтэй буюу тус улсын иргэнтэй гэр бүл болсон манай улсын иргэд эсвэл тэнд байгаа үр хүүхдээ эргэж очих хүсэлтэй 109 иргэний өргөдлийг бид БНХАУ-ын талд албан ёсоор хүргүүлсэн. Уг асуудлыг хүмүүнлэгийн шугамаар шийдэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, эхний ээлжид БНХАУ-руу зорчих хүсэлтэй иргэдэд виз олгох асуудал шат дараатайгаар шийдэгдэж байгаа таатай мэдээлэл байна.
 
Мөн Япон улсад зорчих хүсэлтэй буюу тус улсад хөдөлмөрийн гэрээгээр болон хичээл сургууль нь эхлэх гээд Японд оршин суух зөвшөөрөл нь гарчихсан 250 орчим иргэн бий. Тэдгээр хүмүүсийн асуудлыг ч бид Японы талтай ярилцаж, шат дараатайгаар шийдвэрлэнэ.
 
Түүнчлэн есдүгээр сарын 10-нд буюу маргааш ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй манай улсын 50 орчим иргэн болон Монголд ажилладаг ОХУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Урьдчилсан тооцоогоор маргааш Алтанбулаг боомтоор 110 орчим иргэнийг хил нэвтрүүлэхээр байна.
 
Түүнээс гадна БНХАУ-д байгаа манай улсын цөөн тооны иргэдээс гадна манай улсад үйл ажиллагаа явуулдаг ААН-д ажилладаг эсвэл монгол иргэнтэй гэр бүл болсон тус улсын иргэдийг хилээр нэвтрүүлэх асуудлыг тун ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа" гэв.
"Маргааш Алтанбулаг боомтоор ОХУ-аас 110 орчим хүнийг нэвтрүүлнэ"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0