Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Охидын хөгжил, хамгааллын төлөө хамтран ажиллана
4 жил өмнө   2524
Дэлхийн монгол угсаатан-Эх үрсийн нийгэмлэг Дундговь аймгийн ГБХЗХГ, Прокурорын газар, “Мисс эмэгтэйчүүд” фэйсбүүк групптэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
 
Хамтын ажиллагааны хүрээнд ГБХЗХГ-ын дэргэдэх “Нарны охид” танхимд өсвөр насны охидыг зөв бие хүн болгон төлөвшихөд нь тусалж, нөхөн үржихүйн боловсрол олгох, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах мэдлэг боловсрол олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах ажээ.
 
Охидын хөгжил, боловсролыг дэмжсэн тус танхимыг Дэлхийн монгол угсаатан-Эх үрсийн нийгэмлэгээс "Нарны Охид" төслийн хүрээнд өнгөрсөн жил тохижуулан хүлээлгэн өгснөөс хойш охидыг хөгжүүлэх төрөл бүрийн нөлөөллийн болон чадавхжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 

Эх сурвалж: Montsame agency

Охидын хөгжил, хамгааллын төлөө хамтран ажиллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0