Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
ОУ-ын Хүн амын тооллогын 30 дугаар бага хурал XII сард болно
3 жил өмнө   243
Монгол Улсын Үндэсний статистикийн хороо Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн 2018-2020 оны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 
 
Улмаар Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Монгол Улс зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээсэн бөгөөд ирэх сарын 2-4-ний хооронд цахим хэлбэрээр явуулна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
 
Уг хурлыг Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Бүгд найрамдах Солонгос улсын статистикийн газартай хамтран зохион байгуулах бөгөөд хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Хүн амын тооллогын хурал”-ыг 1.5-2 жил тутамд гишүүн орнуудыг оролцуулдаг аж.
 
Харин Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь Хүн ам тооллогын 20, 26-р бага хурлыг эх орондоо зохион байгуулж байжээ.
 
Эх сурвалж: ҮСХ
ОУ-ын Хүн амын тооллогын 30 дугаар бага хурал XII сард болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0