Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааснаас хүний амь эрсэджээ
5 жил өмнө   536
Хөвсгөл аймгийн иргэн байшингаа санаатайгаар шатаасны улмаас нэг хүн амиа алджээ.
 
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нуурмагт багийн Хамар даваа гэдэг газар тус сумын харьяат малчин Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5х5 метрийн хэмжээтэй байшингаа өчигдөр 23:40 цагийн орчимд санаатайгаар шатаажээ.
 
Гал түймрийг орон нутгийн иргэд унтраасан бөгөөд түймэрт 46 настай, эрэгтэй өртөж, нас барсан тухай мэдээллийг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгч Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.
 
 
 
Эх сурвалж: ОБЕГ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ санаатайгаар байшингаа шатааснаас хүний амь эрсэджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0