Цөөн үгээр:
  • 1068 ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙГ ЭРГҮҮЛЭН ТОМИЛЖ, ТӨСВӨӨС 6.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ НӨХӨН ОЛГОЖЭЭ
  • МОСКВАД 60-ААС ДЭЭШ НАСНЫХАН ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭЭД ДӨРВӨН САР ТУСГААРЛАГДАНА
  • МАРГААШ УЛААНБААТАРТ 10-12 ХЭМ ДУЛААН
Тэрбум мод тарихад олон жил зарцуулна
3 долоо хоног өмнө   211
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан билээ.
 
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан дараах мэдээллийг өгсөн юм.
 
Тэрээр “Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн томоохон компаниуд 10 жилийн хугацаанд 20-120 сая мод тарих урьдчилсан санаачилга гараад байна. Тиймээс хувийн хэвшил, төр хамтран ажиллана. Ойн нөхөн сэргээлтийг хариуцдаг 224 ААН байдаг. Үүний чадавхийг бэхжүүлэхэд салбарын яам анхаарна.
 
Мөн ДНБ-ний нэгээс багагүй хувь буюу 10 жилийн хугацаанд 4.3 их наяд төгрөгийг цөлжилтийн эсрэг ойжуулалтад зарцуулах юм. Үүний 30 орчим хувийг улс, орон нутгийн төсвийн зардлаас, 45 орчим хувийг хувийн хэвшлүүдээс бүрдүүлнэ. БОАЖЯ дээр байгаа томоохон төслүүдийн хүрээг томруулж, хэрэгжүүлж чадвал 20 хувийг нь бүрдүүлж чадна. Нэг тэрбум мод тарихдаа 2021-2024 онд бэлтгэл үе шат, 2024-2026 онд эрчимжүүлэх үе шат, 2027-2030 онлд тогтвортой үргэлжлэх үе шат гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулна. Тэрбум мод тарих нь урт хугацааны үйл ажиллагаа юм” гэлээ.
Тэрбум мод тарихад олон жил зарцуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0