Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Орон сууцанд гал гарч, 8 хүүхдийг эсэн мэнд гаргажээ
3 жил өмнө   342
Баянгол дүүргийн 22 дугаар хороо, орон сууцны хоёр өрөө байранд гал гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид орон сууцнаас нэг том хүн, найман хүүхдийг эсэн мэнд гаргажээ.
 
Галын дуудлага өчигдөр өдрийн 15:30 цагт онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу гал унтраах аврах багийнхан очиход иргэн Т-гийн хоёр өрөө байрны эд зүйлс шатаж байсныг цаг алдалгүй унтрааж, оршин суугчдын эсэн мэнд аварчээ.
 
Онцгой байдлын ерөнхий газарт иргэдээс айлын гэр, байшин, амбаар шатсан тухай дуудлага мэдээллийг өгч байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутагт өчигдөр орой 19:22 цагийн орчимд  иргэн М-ийн байшин шатаж байсныг алба хаагчид унтраажээ.
 
Галлагааны улирал эхэлсэн энэ үед иргэдийг цахилгааны аюулгүй байдлыг анхаарч, ил задгай үнс хаяхгүй байхад анхаарахыг албаныхан сэрэмжлүүлэв.
Орон сууцанд гал гарч, 8 хүүхдийг эсэн мэнд гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0