Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
УБТЗ ХНН-ийн даргаар Х.Хэрлэнг томилжээ
2 жил өмнө   302
Улаанбаатар төмөр замын Ерөнхий хороо хуралдаж, удирдлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Х.Хэрлэнг УБТЗ ХНН-ийн даргаар томилжээ. 
 
Тэрбээр 1967 онд Хэнтий аймагт төрсөн.
 
Эзэмшсэн боловсрол:
 
1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр
1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
 
1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга 
2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
Монгол Улсын Засгийн газрын  2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын даргаар томилогдон ажиллаж байв.
 
УБТЗ ХНН-ийн даргаар Х.Хэрлэнг томилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0