Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Я.Амаржаргалыг суллаж, хилийн хориг тавив
2 жил өмнө   342
Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг өнгөрсөн 11 сарын 11-нд саатуулсан.  Түүний Эрүүл мэндийн төрийн нарийн бичгийн дарга байхдаа нэр бүхий улстөрчидтэй хамтран 10 гаруй тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэх хэрэгт шалгаж байгаа юм.
 
Тодруулбал эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авилга, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх шалтгаанаар баривчилсан. Цагдан хоригдоод байсан түүнийг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьжээ. 
 
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Я.Амаржаргалыг энэ оны хоёрдугаар сард үүрэгт ажлаас нь чөлөөлөн, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар томилсон юм.
 
Я.Амаржаргалыг суллаж, хилийн хориг тавив
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0