Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны ерөнхийлөгч нарт хариуцлага тооцох асуудлыг улс төрийн төвшинд ярьж байсан. Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан СЗХ-ны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Энэ долоо хоногийн хэлэлцэх жагсаалтад орсны дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хоёр байгууллагын удирдлагыг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны хуралдаанаар СЗХ-ны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаас чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Ажлаас чөлөөлөх асуудлыг УИХ-ын энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийднэ.
| С.Даваасүрэнг ажлаас чөлөөлөх хүсэлтийг дэмжлээ |
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав
Юмжаагийн Цэдэнбалын түүхэн баримтаар нотлогдох ололт ба алдаа
Европын орнууд хүүхдийн нийгмийн сүлжээн дэх хэрэглээнд хатуу хяналт тавьж эхэллээ
Х.Нямбаатар: Лодой я…… д хэлэхэд ах нь чам шиг пацаанаар хаана суралцах яаж амьдрахаа заалгахгүй
Нэг бол яая гэхэв хоёрын хоёр Засгаас хөөгдөв