Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан болон ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат, Ардын Их Хурлын депутат асан Д.Ламжав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал нар өнөөдөр /2019.11.15/ хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэйгээр буюу 100 хувийн саналаар дэмжиж, эцэслэн баталсныг мэдээллийн эхэнд онцлов.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал 20 гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин хэлэлцүүлэг идэвхтэй өрнөснийг тэрбээр дурдаад, энэ удаагийн парламент 2016 оноос хойш гурван жилийн турш Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгүүд, зөвлөлдөх санал асуулга, семинар, уулзалтууд явуулсны эцэст 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш Улсын Их Хурал таван сар гаруйн хугацаанд нийт 158 хоног тасралтгүй хэлэлцсэний эцэст Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг амжилттай баталсныг тэрбээр дахин онцолсон.
Улсын Их Хурлын 57-гоос доошгүй гишүүний саналаар баталдаг өндөр босготой энэхүү хуулийг батлахын өмнө сүүлийн гурван жилийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт хуулийн төслөө танилцуулан, нийгмийн бүх субьектийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн 306 мянга гаруй, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 600 мянга гаруй санал авч, хэлэлцсэний эцэст хуулиа баталсан гэсэн мэдээллийг тэрбээр өглөө.
Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд түүний 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт орсон гэдгийг тэрбээр дурдаад, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан зарим зүйл, заалтуудын талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
| Үндсэн хуулийн 19 зүйл, 36 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулжээ |
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно
Үндсэн хуулиа зөрчсөн гишүүд парламентын засаглалын хамгаалагч байж чадах уу?
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Өвөг дээдсийн үргэлжлэл, эх орны батлан хамгаалагчид
МАН-ын Удирдах зөвлөл 11 цагт хуралдана
Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, "Монгол цэргийн өдөр" тохиож байна
Либертари намыг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ
Боловсрол, Эрчим хүчний сайд нарыг маргааш шинээр томилно
АН-ын даргыг хэд сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо