Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Монгол, Хятадын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд анхаарна
4 жил өмнө   404
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав.
 
Элчин сайд Чай Вэньруй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Гадаад харилцааны дэд сайд, Элчин сайд нар уулзалтын үеэр хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцав. Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын шинэ Засгийн газар гадаад бодлогын залгамж чанарыг хадгалж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, түүний дотор хоёр талын хооронд ярилцаж буй томоохон төслийн хэрэгжилтийг урагшлуулахад анхаарч ажиллахыг тэмдэглэв.
 
Элчин сайд Чай Вэньруй хоёр тал олон улсын тавцанд ойр дотно хамтран ажиллаж, харилцан дэмжлэг болж ирснийг тэмдэглээд хоёр талын харилцааг улам хөгжүүлэхийн тулд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамжийг хадгалах, хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг тогтмолжуулах нь чухал болохыг тэмдэглэв.
 
Дэд сайд, Элчин сайд нар ГХЯ, ЭСЯ-ны ажлыг COVID-19 цар тахлын үр дагаврыг бууруулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгоход чиглүүлж ажиллахаар тохиролцсон байна.
Монгол, Хятадын түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд анхаарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0