Цөөн үгээр:
  • Парламентын үйл ажиллагаа ЦАХИМ ГОРИМД шилжлээ
Инфографик: “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын танилцуулга
2 сар өмнө   180
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
 
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын тогтоолын хавсралтаар баталсан болно.
 
Тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшний хамт баталж, хөтөлбөрийн биелэлтийг жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах, хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн үнэлгээ болон өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийх, хөтөлбөрт туссан экспортыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгон иргэдийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засагт нөлөө үзүүлэх 10 томоохон төслийг санхүүгийн боломжит бүх арга хэрэгслийг ашиглан санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгалаа. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагын дагуу улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан. 
 
Тогтоолд Монголбанкны Ерөнхийлөгч болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг холбогдох бусад байгууллагын дарга нарт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа Засгийн газартай уялдуулан хамтран ажиллахыг үүрэг болголоо. 
 
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс, орон нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн 6 бүлгийн 23 тэргүүлэх зорилтод хамаарах зорилт, дэд зорилтуудыг тодорхой тусгалаа. 
 
Улсын Их Хурлын Тамгын газар 
Инфографик: “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын танилцуулга
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0