Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АН орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолохыг шаардлаа
4 жил өмнө   500
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг шударга зохион байгуулж явуулахтай холбоотой асуудлаар ҮАБЗ-д хандан албан бичиг хүргүүлсэнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүд, намын удирдлагууд Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
 
“Сонгуулийн санал тоолох төхөөрөмж буюу “хар машин”-ыг хакердаж, хүссэн нэр дэвшигчийг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгуулж чадна. 2020 оны УИХ-ын сонгуульд  энэхүү хакер ажиллагааг туршиж, зарим нэр дэвшигчийг өндөр  санал авсан болгож чадсан. Одоо болох сонгуульд ч ялуулж  чадна хэмээн амлаж улс төрийн намуудын удирдлага болон зарим нэр дэвшигчдээс их хэмжээний мөнгө нэхсэн тухай гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна” гэсэн  мэдээлэл нийгмийг цочролд орууллаа.
 
Хэрэв энэ мэдээлэл үнэн бол Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалт, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан Үндсэн хуулийн байгуулал болох Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг гэмт халдлагаас хамгаалах, Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэгт заасан “Хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг”, Эрүүгийн хуулийн 19 дүгээр бүлэгт заасан “Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” түүнчлэн Эрүүгийн хуулийн 26 дугаар бүлэгт заасан “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” Монгол Улсад үйлдэгдсэн, дахин үйлдэгдэж болзошгүй ноцтой асуудал юм.
 
Тиймээс дээр дурдсан хэргийг нэн даруй илрүүлэн таслан зогсоох,цаашид дахин үйлдэгдэхээс сэргийлэх нь Монгол төрийн үүрэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэн тэргүүний авч хэлэлцэх асуудал гэж Ардчилсан намын зүгээс үзэн Ерөнхийлөгч Х.Баттулгад дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
 
  • Уг хэргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар нэн яаралтай хэлэлцэх,
  • УИХ-ын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолд яаралтай өөрчлөлт оруулж санал тоолох дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” төхөөрөмж хэрэглэхийг болиулах,
  • Үүнтэй холбоотойгоор орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолох,
  • Саналаа өгсөн сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ заавал хийдэг болох,
  • 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тогтоолын биелэлтийг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах,
Шаардлагыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мөн илгээсэн байна.
 

АН орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолохыг шаардлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0