Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
У.Хүрэлсүх: Улс орны тогтвортой, ард иргэдийн амгалан тайван бодлыг бодож үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.
3 жил өмнө   673
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ:
 
-Манай улсын иргэдээ, та бүхэнд хандаж, Ерөнхий сайд таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчиж байна. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөхдөө хариуцлагагүй, хүнлэг бус үйл явдал болсон. Би эцэг хүн. Энэ үйл явдал эцэг хүний хувьд, Ерөнхий сайдын хувьд сэтгэлийг маань эмзэглүүлсэн үйл явдал болсон. Ийм хариуцлагагүй байдал гаргасан нөхдийн өмнөөс тэр эмэгтэйн ар гэр, иргэдээсээ чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Би Монголын төрийн шударга, ард иргэдэд ээлтэй, ард түмэндээ үйлчилдэг төр засаг байгаасай гэж өнгөрсөн хугацаанд ард түмнийхээ итгэлийг эрх хүний ёсоор хариулахын тулд хичээж ирсэн. Дэлхий, улсын түүхэнд нийтийг цочроосон цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал цөөхөн тохиосон. Энэ цар тахлыг даван туулахын тулд бид бүхий л хүчээ дайчилж, цаг тухайд нь арга хэмжээ авч, өнөөдөр Covid-19-өөр нэг ч хүн нас бараагүй  байна. Цар тахлаас үүдэж бид тэг зогсолт хийж, цаг алдалгүй арга хэмжээ авсан ч алдаа оноо гарсан. Гэхдээ миний хувьд цар тахлын төлөө тэмцэж байгаа, өдөр шөнөгүй, нойр хоолгүй, цаг наргүй цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүстээ талархаж байна. Гэхдээ бас хариуцлага алдаж, зарим хариуцлага хүмүүсээс бол нэгэн эмэгтэйд хүнлэг бус хандсан. Алдаа гарвал төр засаг үүрч чаддаг байх ёстой. Би үүнийг байнга сануулж ирсэн ч бид тэр эмэгтэйг элэг шимшрэм байдалтай авч явсанд дахин гүнээ хүлцэл өчиж байна. Энэ алдаанаас болж хоёр сайд огцрох өргөдлөө өгсөн. Би цэргийн хүн дайны галд хамт олонтойгоо орж, бөхдөг. Тиймээс би элэг бүтэн бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж төлөвлөсөн ч харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Саяны болсон үйл явдлын талаар иргэд, залуучууд талбай дээр цуглаж, хариуцлагагүй байгаагаа илэрхийлж, жагсаал хийсэн. Энэ маш зөв зүйл байсан. Ерөнхий сайдаасаа хариуцлага нэхсэнийг би үүрч байна. Ёс зүйтэй төр, Ерөнхий сайд байх ёстой, алдаа гаргасан бол түүнийгээ үүрч чаддаг, хариуцлагыг хамтаараа үүрдэг гэсэн зарчмын дагуу хариуцлага үүрч, Ерөнхий сайд гэсэн эрхэм албан тушаалаас огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
 
Улс төрийн үймээн самуунаас болж улс орон эмх замбаараагүй байдалд хүрэхийг би хүсэхгүй байна. Цар тахлын ийм хүнд цагт улс төр хийхгүй, хурдан давж туулах ёстой. Цаашид аюулт цар тахлаас ард түмнээ аврах ёстой. Цагаан сарын дараагаас эхлэн вакцин оруулж ирнэ, эхний ээлжинд Энэтхэг улсын Засгийн газар өгөхөө мэдэгдсэн. Олон Улсын байгууллага, ДЭМБ гээд олон байгууллага вакцинаар туслана гэдгээ мэдэгдсэн. Тиймээс дараагийн Засгийн газрын хурдан эмхлэн байгуулж, ажилдаа орох ёстой. Надад итгэл хүлээлгэж, намайг дэмжсэн Монголынхоо нийт ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Би цаашид шударга ёсны, шударга шүүхтэй байх, Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ.
 
Сануулахад, Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг МАН-ын Удирдах зөвлөл, бүлэг дэмжээд байгаа юм.
У.Хүрэлсүх: Улс орны тогтвортой, ард иргэдийн амгалан тайван бодлыг бодож үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0