Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана
3 жил өмнө   723
МАН-ын XI Бага хурал өнөөдөр 8.00 цагт хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
 
Тус намын даргаар ажиллаж байсан У.Хүрэлсүх энэ сарын 9-нд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнгээр Төрийн тэргүүнээр сонгогдсон. Улмаар өнөөдөр 11.40 цагт тангараг өргөх юм. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй бөгөөд хэрэв өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уг ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн заалттай юм.
 
Энэ дагуу МАН-ын Бага хурлаар У.Хүрэлсүхийг намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Л.Оюун-Эрдэнийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Улмаар намын Бага хурлыг энэ долоо хоногийн бямба гарагт үргэлжлүүлэн хуралдуулж, Их хурлын тов тогтоох асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0