Нийгмийн сүлжээнд Төрийн банкийг дараалал ихтэй гэсэн шүүмж их гарч байгаа харагддаг. Төрийн банканд яагаад дараалал ихтэй байдаг талаарх асуултаас яриагаа эхэлье?
Төрийн банкны хувьд Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2.1 сая харилцагчдадаа банк санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Одоогийн байдлаар Монгол Улсад 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаагаас Төрөөс иргэдэд олгож буй халамжийн үйлчилгээний 85 орчим хувь, тэтгэврийн тэн хагасыг Төрийн банк дангаараа олгодог. Дээр нь нэмээд хэрэглээний төлбөрийн 90 орчим хувийг манай банк дамжуулан гүйцэтгэдэг. Дээрх үйлчилгээг банканд ирэлгүй цахимаар авах боломжийг Төрийн банк бүрдүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч банканд ирж дугаарлан зогсож үйлчилгээ авдаг харилцагчид цөөнгүй байна. Жишээлбэл, сар бүрийн 10-25-ны өдрүүдэд байр, цахилгаан, СӨХ, контор, IPTV, гар утас гэх мэт хэрэглээний төлбөрөө төлөх иргэд, харилцагчид банканд дараалал үүсгэдэг.
Ер нь Төрийн банкны дараалалд зогсож буй иргэдийн хэдэн хувь нь халамж, тэтгэврээ авахаар, хэдэн хувь нь хэрэглээний төлбөрөө төлөхөөр ирдэг вэ?
Товчоор хэлэхэд, Төрийн банканд дараалалд зогсож байгаа 10 хүний 3 нь халамжийн мөнгөө авах, 2 нь байрны мөнгөө төлөх, 2 нь тэтгэврээ авах, үлдсэн 3 нь бусад үйлчилгээ авах дараалалд зогсож байна.
Банкны дарааллаа бууруулах зорилгоор Төрийн банкнаас авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?
Төрийн банкнаас нийт тэтгэвэр авагчдадаа тэтгэврийн картаа үнэгүй захиалан авах боломжийг олгож байгаа бөгөөд цалинтай ээж, хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө, асаргааны мөнгө гэх мэт халамжийн үйлчилгээгээ картаараа авч, цахим банкаа ашиглан удирдаж зарцуулах боломжтой. Мөн байрны мөнгө болон бүх төрлийн хэрэглээний төлбөрөө цахимаар төлж, банкны үйлчилгээг онлайнаар авах боломжийг Гялсбанк үйлчилгээгээр бүрдүүлж өгсөн.
Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөхөд НӨАТ-н баримт өгөх үү?
Өгөлгүй яахав. Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд бүртгэлтэй цахим шуудангаараа НӨАТ-н баримтаа авах боломжтой.
Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай гэж байсан. Яг ямар урамшуулалтай хөтөлбөр вэ?
Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж буй өнөө үед өөрсдийн цаг заваа хэмнэн хэрэглээний төлбөрөө цахимаар төлж хэвшиж байна. Гэсэн хэдий ч цахимаар авах боломжтой үйлчилгээг банканд дугаарлан зогсож авах нь дараалал үүсэх гол шалтгаан болж байна.
Тиймээс Төрийн банкнаас БИЛЛИНГ-ийн үйлчилгээг ашиглан хэрэглээний төлбөрөө ухаалгаар төлсөн харилцагчдаа идэвхжүүлэх зорилгоор урамшуулалт хөтөлбөр зарлаж байна. Өөрөөр хэлбэл Банканд дугаарлах цаг заваа хэмнээд бас урамшуулал авах боломж олгож байгаа.
2020.09.15-2020.11.30-ныг дуустал хугацаанд Биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш гүйлгээ хийсэн хүн бүр урамшууллын хөтөлбөрт хамрагдан 1,000,000 төгрөгийн эзэн болох ГУРВАН харилцагчийн нэг болох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийн манай банкны веб сайтаас авах боломжтой. Эцэст нь нийт харилцагчдадаа хандаж хэлэхэд “КОВИД-19” цар тахлын үед цахим банкаа ашиглан салбарт ирэлгүй санхүүгийн үйлчилгээгээ авч өөрийн болоод бусдын эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.
Ярилцсан танд баярлалаа