Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Хэнтий аймгийн хоёр суманд 15 орчим тэрбум төгрөгөөр нисэх буудал барина
3 жил өмнө   515
Зам тээврийн хөгжлийн яамнаас 2022 онд тус салбарт хийгдэх төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, ирэх онд 449.7 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүний 140 орчим тэрбум төгрөгийг энэ онд эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Харин 196 тэрбум төгрөгийг хатуу хучилттай зам тавих, нутгийн зам болон агаарын тээврийн төслийг хэрэгжүүлэх, гүүрийн байгууламж барих зэрэгт зарцуулахаар тусгажээ. 
 
Агаарын тээврийн төслийн талаар дэлгэрүүлбэл, Хэнтий аймгийн Дадал, Өндөрхаан сумдад нисэх буудал барихаар болсон байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал суманд улсын төсвийн таван тэрбумын санхүүжилтээр нисэх буудал барих бол Өндөрхаан суманд 9.9 тэрбум төгрөгийн нисэх буудлыг гадаадын зээл, тусламжаар барьж буй талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар мэдээллээ. "Өндөрхаан" нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил энэ онд эхэлсэн бөгөөд ирэх 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. 
 
Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар "Хэнтий аймагт барьж буй нисэх буудлын ажил энэ онд эхэлсэн бөгөөд ирэх жил ашиглалтад орохоор төлөвлөгдсөн.  Нэгэнт барилгын ажил эхэлсэн учир ирэх оны төсөвт эдгээр нисэх буудлын ажлыг дуусгахаар тодорхой хэмжээний хөрөнгө тусгасан" гэлээ. 
 
Ц.Оргил
Хэнтий аймгийн хоёр суманд 15 орчим тэрбум төгрөгөөр нисэх буудал барина
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0