Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Мөнгөний нийлүүлэлт 27.3 их наяд төгрөг боллоо
3 жил өмнө   651
Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.3 их наяд төгрөг боллоо.
 
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4 (17.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд валютын харилцах 239.9 (11.2 хувь) тэрбум, төгрөгийн харилцах 1.8 (57.2 хувь) их наяд, төгрөгийн хадгаламж 2.5 (20.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
 
Бага мөнгө (M1) энэ оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 209.5 (3.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2(50.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Бага мөнгө (M1)-ний 5.1 (86.2 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 808.5 (13.8 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.
 
Бараг мөнгө 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 246.5 (1.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2 (10.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Бараг мөнгөний 14.9 (69.9 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.1 (19 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.4 (11.1 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
 
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 2.2 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 137.6 (14.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Мөнгөний нийлүүлэлт 27.3 их наяд төгрөг боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0