Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
"37-р ТОЧКА" киноны шинэ ТРЕЙЛЕР цацагдлаа
4 жил өмнө   856
"Фантастик продакш”-ны бүтээл “37-р Точка” олон ангит киноны төгсгөлийн ангийн трейлер өнөөдөр цацагдлаа.
 
Тус продакшны уран бүтээлчид төгсгөлийн ангийг бүрэн хэмжээний уран сайхны кино  хэлбэрээр бүтээсэн тухайгаа мэдээлсэн юм.
 
Киноны гол дүр болох Ялалт хоёрдугаар бүлгийн 10 дугаар ангид Лутаад буудуулдаг тухай гардаг. Киноны үзэгчид гол дүр нь буудуулан төгссөнд ихэд бухимдангуй байсан бол төгсгөлийн ангийн трейлерээс Ялалт амьд үлдсэнийг мэдэж болох юм.
 
"Фантастик"-ийн уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт дахин нэг анги гарна гэдгийг албан ёсоор зарласан бөгөөд төгсгөлийн ангийн тасалбар захиалгыг шинээр нээсэн https://www.37tochka.mn/ сайтаар захиалан авах боломжтой талаар мэдээлсэн. Гэвч тэд одоо үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан киногоо кинотеатраар гаргахгүй гэдгээ мэдэгдсэн юм.
"37-р ТОЧКА" киноны шинэ ТРЕЙЛЕР цацагдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0