Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Италийн найруулагч сэтгэл хөдөлгөм видео хийжээ
4 жил өмнө   611
Италийн найруулагч Оливье Астроло хүнгүй, хоосон Итали улсын гоо үзэсгэлэнг харуулсан богино хэмжээний бичлэг хийжээ. Жуулчид болон ард иргэдээр дүүрсэн байдаг Миланы Дуомо сүм, Ромын Колизей ба Венецийн Гэгээн Маркын талбай найруулагчийн бичлэгт ямар ч хүнгүй, хоосон байгаагаар гарна.
 
Бичлэгт Италийн жүжигчин Паоло Бульони дуу оруулсан бөгөөд өгүүлэмж нь "Бид дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй оронд амьдардаг атлаа үүнийгээ төдийлөн сайн ойлгодоггүй. Гэтэл одоо улсын маань гудмууд хоосорч, бид гоо үзэсгэлэнг нь зөвхөн цонхоор л ажиглах боломжтой болсон энэ үед, анир чимээгүй нам гүм дунд бүх зүйл бүр ч гайхалтай мэт санагдана. Мөн хурдхан гадаа гаран энэ үзэсгэлэнг мэдрэхийн тулд, бусдыгаа аврахын тулд гэртээ байх нь хичнээн чухал болохыг дурдана. "Энэ бүхэн дуусахад бид дэлхийн бусад хүмүүсийн атаархдаг тэр үзэсгэлэнт хөшөө, талбайнуудыг дахин дүүргэх болно. Тэдгээр гайхалтай газрууд бидний үнсэлтийн фон байсаар л байх болно. Бид тэр бүгдийг дахин сэргээх болно. Учир нь цонхны цаанаас харахад ч энэ бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй орон мөн юм" гэсэн агуулгыг гаргажээ.
 
Паоло энэхүү бичлэгийг гуравдугаар сарын 17-нд, Италийн Хаант улс байгуулагдсаны 159 жилийн ойн баяраар гаргажээ.
 
Тус бүтээлийг эндээс үзээрэй: https://www.instagram.com/p/B9w0M-4nLyD/
Италийн найруулагч сэтгэл хөдөлгөм видео хийжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0