Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Орон, орны хүмүүсийн хамгийн их үзэх дуртай 1990-ээд оны кинонууд тодорлоо
4 жил өмнө   706
Америкийн Frontier Communications компани дэлхийн 100 оронд судалгаа явуулж, хүмүүсийн хамгийн ихээр үзэхийг хүсдэг 1990-ээд оны кинонуудыг тодруулсан байна. Үүний тулд тус компани тухайн киноны хайлтын тоогоор шилдгүүдийг тодорхойлжээ.
 
Судалгааны үр дүнд найруулагч Роберт Земекисийн "Forrest Gump" (1994) нэгдүгээрт жагссан байна. Энэхүү бүтээлийг Турк, Армен, Израиль, Тайланд, Литв зэрэг дэлхийн 22 орны үзэгч хамгийн ихээр хайжээ.
 

 
Жагсаалтын хоёрдугаар байранд "Гэртээ ганцаараа" (1990) бичигдсэн байна. Тус киног Украин, Гүрж, Латви, Нидерланд, Серби зэрэг 20 улсын иргэд хайж үзжээ.
 

 
Удаах байранд "Юрийн Галавын цэцэрлэг" (Jurassic Park) багтсан бөгөөд энэ киног АНУ, Франц, Их Британи, Австрали, Итали, Мексик, Аргентин, Швейцарын үзэгчид хамгийн ихээр сонирхдог байна.
 

Мөн Испани, Португали, Эстон, Швед, Болгар зэрэг 12 улсад Деми Мур, Патрик Суэйзи нарын тоглосон "Ghost" (1990) кино тэргүүлсэн бол Энэтхэг, Люксенбург, Индонез зэрэг 11 оронд "Titanic" (1997) кинонд хамгийн дуртай гэсэн үр дүн гарчээ. Тэгвэл Өмнөд Африк, Катар, Малайз зэрэг найман орны үзэгчид "Men in Black" (1997) кинонд саналаа өгсөн байна. Түүнчлэн Польш, Герман, Финланд, Бразил гэсэн долоон орны үзэгчид "Араатны хаан арслан" киног үзэх дуртай гэжээ. Эцэст нь Болив, Бангладеш, АНЭУ "Аладдин"-ыг (1992) сонгосон бол Япон "Terminator 2: Judgment Day" (1991), Шинэ Зеланд "Armageddon" (1998) бүтээлүүдийг үздэг гэжээ.
 
 
Орон, орны хүмүүсийн хамгийн их үзэх дуртай 1990-ээд оны кинонууд тодорлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • sara [223.104.3.200] 4 жил өмнө
    bi Ghost uzeh durtai.jinhene cool jujigchid bas kinonii sedev nairuulga tas.
  • sara [223.104.3.200] 4 жил өмнө
    bi Ghost uzeh durtai.jinhene cool jujigchid bas kinonii sedev nairuulga tas.