Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Английн алдарт “5 АЛТАН ЦАГАРИГ” шоу нэвтрүүлгийг онцгой эрхтэйгээр бүтээжээ
2 жил өмнө   536
Монголд телевизийн шоу хүчээ авч, өрсөлдөөн улам ширүүсэж байгаа энэ үед нуршуу яриа, улиг болсон асуулт хариултаар залхаадаг хэвшмэл хэв маягийг халж, цоо шинэ өнгө төрх, дэвшилтэт технологийг гайхуулах шинэ шоу үзэгчдийн хүртээл болох гэж байна.
 
Онц сонирхолтой, сэтгэл хөдөлгөж суудлаасаа огло үсрэм, үзэгчид гэр бүлээрээ оролцож, найз нөхдөөрөө цагийг хөгжилтэй өнгөрөөх боломж олгох, Английн iTV телевизийн бүтээл алдарт “5 GOLD RINGS” буюу “5 алтан  цагариг” асуулт хариултын цэнгээнт нэвтрүүлгийг албан ёсны онцгой эрхтэйгээр Централ телевиз бүтээж үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ.
 
Монголд анх удаа LED шал ашиглан бүтээсэн энэхүү шоу нь даруу, төлөв, дөлгөөн, тайван Монгол хүний сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь тулгах тул телевиз үзэгчдийг дэлгэцээс нь хором ч салгахгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Орон зайн баримжаа, авхаалж самбаа, ерөнхий мэдлэгээ сорихыг хүссэн, эрс тэс зан араншин, мэдлэг боловсролтой, гэр бүл, найз нөхөд, дарга цэрэг, хань хамсаатан гээд олон янзын оролцогч баг бүрдүүлэн шоунд оролцжээ. Хоёр хүний бүрэлдэхүүнтэй, 2 баг хоорондоо ана мана өрсөлдөж, 7 метрийн диаметртэй LED шалан дээр цочтол гарч ирэх асуултын зөв хариултыг олж, алтан цагаригаа байрлуулах бөгөөд шагналын сан нэмэгдэх тусам, цагаригийн хэмжээ багасах нь оролцогч багуудыг улам тэвдүүлэх юм. Шоуны хамгийн гол онцлог нь, хариултыг үгээр бус, үйлдлээрээ, өгсөн хугацаанд амжиж өгөх ёстой. Тиймээс тухайн оролцогчоос авхаалж самбаа, авьяас чадвар, ой тогтоолт, бусдыг сонсож, хариу үйлдэл үзүүлэх хурд шаардаж, сандаргана. LED шалны пиксел бүр үнэ цэнэ, учир жанцантай.
 
Энэхүү шоунд дотоод, гадаадын виртуал хөрөнгийн сан, шилжүүлэг, арилжаа, мэдээллийг нэг дороос авах боломжийг олгодог, криптовалют, дижитал хөрөнгийн олон улсын арилжааны бирж "COINHUB" хамтарчээ. Тус бирж нь орлогынхоо 70 хувийг сар бүр хэрэглэгчидтэйгээ хуваалцдаг бөгөөд 9-р сарын 28-нд CHB койн эзэмшигч нартаа 761 сая төгрөгийн ногдол ашиг тараасан байна. Мөн орлогынхоо 1 хувийг Монгол улсын ирээдүй болсон хүүхдийн төлөө байгууллагууд, төслүүдэд хандивлах зорилгынхоо хүрээнд хөдөлгөөний бэрхшээлтэй 2 хүүхдэд бионик гар бэлэглэж, мөрөөдлийг нь биелүүллээ.
 
Мөн бичиг баримт бүрдүүлж, нотариат дээр очерлож, түгжрэл дунд олон цаг гацаж, зээлийн хорооны шийдвэр гартал хэдэн өдөр хүлээх ял эдлэх шаардлагагүйгээр, гар утасны ганцхан товчлуураар зээл авах боломж олгосон “Simple” аппликэйшн хамтарсан байна.
 
Ийнхүү амралтын өдөр хэсэгхэн зуур ч гэсэн гар утаснаасаа салж, гэр бүлийн гишүүн бүр зурагтынхаа өмнө цуглан шоугаа хамтдаа үзэхээс гадна өөр хоорондоо тэмцээн зохиож, долоо хоногийн амралтын өдрийг аз жаргалтай өнгөрүүлэх боломжтой юм.
 
Нэвтрүүлгийн эхний дугаарыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны Бямба гаргийн 20:30 цагт Централ телевизээр хүлээн авч үзээрэй.
Английн алдарт “5 АЛТАН ЦАГАРИГ” шоу нэвтрүүлгийг онцгой эрхтэйгээр бүтээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0