Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Үндэсний дээд лигийн шинэ аваргаар "Улаанбаатар сити" баг тодров
4 жил өмнө   569
Долоон сарын турш үргэлжилсэн "Мазала" үндэсний дээд лигийг "Улаанбаатар сити" баг тэргүүлж, Монголын хөлбөмбөгийн дээд лигийн шинэ аваргаар тодорлоо.
 
"Мазала" лигийн 2019 оны улиралд 10 баг өрсөлдсөн бөгөөд эдгээр багаас:
 
-Г.Дашням эзэнтэй, Д.Лүмбэнгарав дасгалжуулагчтай "Улаанбаатар сити" түрүүлж,
 
-М.Амарбаясгалан эзэнтэй, З.Баттулга дасгалжуулагчтай "Эрчим" мөнгө,
 
-Х.Бадамсүрэн эзэнтэй, М.Отгонбаяр дасгалжуулагчтай "Хангарьд" хүрэл медаль хүртлээ.
 
Нийт 110 тоглолтод 465 гоол, 327 шар хуудас, 29 улаан хуудас бүртгэгдсэн байна. Эл ширүүн тулаануудад хувийн ур чадвараараа тодорч, шилдгээр тодорсон тоглогчдыг танилцуулбал:
 
Шилдэг хаалгач: Б.Ариунболд "Эрчим" клуб
 
Шилдэг хамгаалагч: Н.Цэдэнбал "Улаанбаатар сити" клуб
 
Шилдэг хагас хамгаалагч: Андрей Рыченко "Хангарьд" клуб
 
Шилдэг довтлогч: Давид Савиола "СП Фалконс" /34 гоол/ нар тус тус нэрлэгдлээ.
 
Мөн шилдэг хөлбөмбөгчдийн ширүүн тэмцлийг үнэн шударга шүүн явуулсан талбайн шүүгчээр МХБХ-нд 15 жил шүүгчээр ажиллаж буй Д.Түмэнбаяр, зургаан жил ажиллаж буй Э.Галбадрах шилдэг туслах шүүгчээр тодорлоо.
 
Үндэсний дээд лигийн улирал бүрт тодруулдаг нэгэн чухал шагнал бол "Шударга тоглолттой баг" гэсэн номинаци юм.
 
"Мазала" дээд лигийн 2019 оны улирлын 22 тоглолтод нэг ч улаан хуудас аваагүй "Хаан Хүнс Титэм", "Шударга тоглолттой баг" шагналыг хүртэв.
 
Шагналт байрын багуудаас гадна 4-10 байрны "Атлетик 220", "Дэрэн", СП Фалконс", "Улаанбаатар", "Андууд сити", "Хаан Хүнс Титэм", "Хоромхон" клубүүд тус тусын байрлалын мөнгөн шагналын эрхийн бичгээ гардан авсан билээ.
Үндэсний дээд лигийн шинэ аваргаар "Улаанбаатар сити" баг тодров
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0