Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Токиогийн олимпын Монголын анхны медалийн салхийг М.Уранцэцэг хагаллаа
3 жил өмнө   1170
“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч сорьж буй гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн боллоо.
 
Тэрбээр эхний даваандаа Чилийн Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан бол хагас шигшээд Израилийн бөх Шира Широнаг өчилтөөр цэвэр ялж шөвгийн дөрөвт шалгарсан юм.
 
Харин хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникид ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдаанд Португалийн бөх Катарина Костатай оноолт таарч, цэвэр яллаа. 
 
Тэрбээр "Маш их баяртай байна. Медаль авахад миний баг, хамт олон маш их тусалсан. Гурав дахь олимпдоо оролцож анхны медалиа авлаа. 
 
Аав ээждээ, хамаатан садан, Хүч спорт хороо, тусалж дэмждэг бүх хүмүүстээ талархлаа илэрхийлмээр байна. Энэ медалийг авахын төлөө 16 жил хичээллэсэн. Маш их баяртай байна, Баярлалаа" хэмээв. 
 
Энэ жил 31 нас хүрсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальтай билээ. 

 

Токиогийн олимпын Монголын анхны медалийн салхийг М.Уранцэцэг хагаллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0