Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
АНУ Роснефтийн эсрэг хориг тавилаа
4 жил өмнө   428
АНУ-ын засаг захиргаанаас Мягмар гаригт /2020.02.18/ Оросын Роснефть газрын тосны  компанийн эсрэг шинэ хориг тавьснаа мэдэгдлээ. Венесуэлийн засгийн газрыг АНУ-ын эдийн засгийн хоригийг тойрч, бултахад тусалсан гэж Роснефть компанийг буруутгажээ. АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр Роснефтийн салбар, охин компаниудын АНУ дахь бүх хөрөнгийг царцааж, захирал Дидье Касимирод хилийн хориг тавьсан аж. Гэхдээ тус хориг нь Роснефть компанийн удирдах түвшний бүх хүнд хамаарах гэнэ. АНУ-ын хориг нь Роснефтийг Венесуэль улстай гарзын тосны худалдаа хийхийг зогсоохгүй боловч компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж тооцжээ.
 
Роснефть компанийн зүгээс АНУ-ын хориг нь хууль дүрмийг зөрчсөн үйлдэл хэмээн эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.
 
Роснефть компани нь Венесуэлийн боомтууд руу газрын тос тээвэрлэгч хөлгүүдээ байршил тогтооч төхөөрөмжгүйгээр шууд илгээж, олон улсын хуулийг зөрчсөн гэж АНУ буруутгажээ. Венесуэль нь газрын тосоо Хятад болон Энэтхэг улс руу шууд бус байдлаар худалдаж байна.
 
Эх сурвалж: Miami Herald
АНУ Роснефтийн эсрэг хориг тавилаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0