Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Токиогийн Олимпыг зохион байгуулагчид шинэ ажлын хэсэг байгуулжээ
4 жил өмнө   280
“Токио-2020” Олимпын наадмыг хойшлуулснаас үүдэн гарах асуудлуудыг зохицуулах ажлын хэсгийг Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хороо байгуулжээ.
 
Олон улсын олимпын хороо коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Олимпын наадмыг 2021 оны зун хүртэл хойшлуулах шийдвэрийг энэ долоо хоногийн мягмар гарагт гаргасан юм. Шинэ ажлын хэсгийн 30 орчим гишүүн пүрэв гарагт уулзсан байна. 
 
Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори "Та бүхэн урьд өмнө нь тулгарч байгаагүй сорилтыг даван туулах шаардлагатай боллоо" гээд сүүлийн долоон жилийн турш гүйцэтгэсэн бэлтгэл ажлыг зургаан сар орчмын хугацаанд дахин боловсруулах амаргүй даалгавартай нүүр тулгарлаа гэж онцолжээ.
 
Уг ажлын хэсэг сайн дурын ажилтнуудаас өгсүүлээд, байр, тээвэр, аюулгүй байдал, тасалбар зэрэг олон асуудлыг зохицуулах юм. Мөн тэд тэмцээнүүдийг зохион байгуулахаар байгуулсан гэрээнүүд гэх мэт нэмэлт зардалтай холбоотой асуудлуудын талаар цаашид хэлэлцэх төлөвтэй байна. 
 
Эх сурвалж: NHK
Токиогийн Олимпыг зохион байгуулагчид шинэ ажлын хэсэг байгуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0