Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
"Uss theodore roosevelt" байлдааны хөлгийн гишүүд Covid-19 халдвар авчээ
4 жил өмнө   334
Далайд хөвж буй АНУ-ын тэнгисийн флотын USS Theodore Roosevelt нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр коронавирус тархаж, нийт 25 усан цэргийг өвчлүүлжээ.
 
Цаашдаа халдварын тохиолдол нэмэгдэх магадлалтай байгааг тэнгисийн флотын удирдлага мэдээлжээ. Флотын өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр халдварын тоо бодит байдал дээр илүү олон байгаа ч Хятад, Умард Солонгос зэрэг дайсагнагч талуудад сул талаа харуулахгүйн тулд нууцалж байгаа гэсэн юм. Тус USS Theodore Roosevelt хөлөг дээр нийт 5,000 орчим усан цэрэг алба хааж байгаа юм.
 
Өчигдрийн байдлаар АНУ-ын зэвсэгт хүчний нийт 280 орчим алба хаагч Covid-19 халдвартай нь тогтоогдсон байна. Үүнээс гадна АНУ-ын батлан хамгаалах яаманд ажилладаг нийт 600 орчим хүн халдвар авсан гэсэн тоо байгаа юм.
 
Эх сурвалж: CNN
"Uss theodore roosevelt" байлдааны хөлгийн гишүүд Covid-19 халдвар авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0