Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа
4 жил өмнө   433
NASA-гийн сансрын нисгэгчид Роберт Бенкэн, Дуглас Харли нар энд 110 хүртэл хоног ажиллаад дэлхий рүү буцах юм. Тэд хоёул 20 жилийн өмнө анх сансарт ниссэн туршлагатай нисгэгчид.
 
Дуглас Харлигийн хувьд 2011 онд АНУ-ын сүүлийн хөлгөөр ОУСС-д ирж байсан бол өнөөдөр дахин ирэхдээ мөн өөрийн хөлгөөр ирж байна.
 
NASA хувийн компаниудтай хамтран сансарт хүн нисгэх хөтөлбөр хэрэгжүүлж, нийт $6.2 тэрбумыг зарцуулж байгаа. Үүний эхний төсөл нь SpaceX-ийн хөлгөөр сансарт хүн нисгэх байв. Дараагийн ээлжинд Boeing компанийн CST100-Starliner хөлгийг хөөргөхөөр бэлдэж байгаа юм. ОУСС-д залгагдсан SpaceX-ийн хөлөг анх Crew Dragon нэртэй байсан бол NASA-гийн уламжлалын дагуу сансрын нисгэгчдээр нь шинэ нэр сонгуулсан байна.
 
Харли, Бенкэн нар өөрийн газар нутаг дээрээс хүн сансарт хөөргөх Америкчуудын олон жилийн хичээл зүтгэлийг бэлгэдэж “Endeavour” нэрийг өгчээ.
 

Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0