Калифорнийн өмнөд нутгийн 7.8 мянга гаруй оршин суугчид 20 квадрат км-ыг хамарсан ойн түймрээс болж нүүлгэн шилжүүлжээ. 375 гал сөнөөгчид галтай үргэлжлүүлэн тэмцэж байна гэж эрх баригчид мэдэгдсэн байна.
Гал түймэртэй тэмцэхэд таван агаарын танкер, дөрвөн нисдэг тэрэг, гурван бульдозер оролцож байна.
Баасан гаригт гал гарч, 2.6 мянган байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Хохирогч гараагүй байна.
Эрх баригчид галаас гадна нүүлгэн шилжүүлэгчдийг коронавирусын тархалтаас хамгаалахад анхаарал тавьж байгаа гэжээ. Үүний үр дүнд нүүлгэн шилжүүлэх төвийг жинхэнэ хоргодох байр биш харин шалган нэвтрүүлэх цэг болгон ашиглаж байгаа юм.
Америкийн Жонс Хопкинсын их сургуулийн хамгийн сүүлийн мэдээллээр АНУ-д 4 620 502 коронавирусын халдвар илэрч, 154 449 хүн нас баржээ.
А.Цэлмэн
Ойн түймрийн улмаас Калифорнид 8 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ |
|