Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ОХУ, Украин хэлэлцээрийн ширээнд суув
4 жил өмнө   384
Москва хотноо ОХУ, Украины худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт боллоо. Энэ нь Крымийг Украинаас Орост нэгтгэсэн 2014 оноос хойш хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны чиглэлд хийгдэж байгаа анхны дээд түвшний уулзалт болж байна. Уулзалтыг ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Украины Машин үйлдвэрлэгчдийн лиг болон Украины ажил олгогчдын "Укрмашстрой" ассоциац хамтран онлайнаар зохион байгууллаа.
 
Оросын талыг ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн Сергей Катырин, Белгород хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Владимир Герасименко нар, Украины талыг “Оппозиционная платформа-За жизнь” намын Улс төрийн зөвлөлийн дарга Виктор Медведчук, Украины Дээд Радын гишүүн Александр Колтунович, "Укрмашстрой" ассоциацийн ерөнхийлөгч Владимир Саченко нар төлөөлж байна.
 
Украины Машин үйлдвэрлэгчдийн лиг болон Украины ажил олгогчдын "Укрмашстрой" ассоциацид тус улсын 240 гаруй аж ахуйн нэгж хамрагддаг бөгөөд тэдний 30 орчим хувь нь өмнө ОХУ-тай экспортын харилцаатай байжээ. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустины Украинаас зарим төрлийн барааг Орос руу импортлох саналыг Ерөнхийлөгч Владимир Путин дэмжсэн юм. Ерөнхий сайд Михаил Мишустин Украины "Брацлав", Барскийн машин угсрах үйлдвэр, Рубежанскийн картон, таарын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Орост импортлох санал тавьсан юм.
эх сурвалж: риа новости
ОХУ, Украин хэлэлцээрийн ширээнд суув
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0