Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп: Цагаан ордныг орхино гэв
3 жил өмнө   365
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэрэв сонгогчдын коллегийн гишүүд түүний өрсөлдөгч Жо Байденд саналаа өгвөл Цагаан ордноос явна гэдгээ мэдэгджээ.
 
“Мэдээж хэрэг та бүхэн үүнийг маш сайн мэдэж байгаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдийн холбогдох асуултад хариулсан байна. Үүний зэрэгцээ тэрбээр хэрэв сонгогчдын коллегийн гишүүд Байденд саналаа өгвөл тэд "алдана" гэж мэдэгдэв. Трамп мөн "түүнд ялагдлаа хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байх болно" гэж нэмж хэлсэн байна. Ингэхдээ тэрбээр "сонгуулийг асар их луйвардсан" гэж дахин мэдэгджээ. Трамп АНУ-ын сонгуулийн дэд бүтцийг гуравдагч ертөнцийн орныхтой зүйрлэсэн байна.
 
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болсон боловч эцсийн дүн хараахан албан ёсоор гараагүй байгаа юм. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден сонгуульд ялахад шаардлагатай саналыг авсан байна. Дэлхийн олон удирдагчид түүнд хэдийнээ баяр хүргэсэн юм.  
 
Трамп өрсөлдөгчөө “сонгуулийг хулгайлахыг оролдсон” гэж буруутгаж байгаа бөгөөд санал хураалтын үеэр гарсан зөрчил системчилсэн шинжтэй байсан гэж түүний өмгөөлөгч Руди Жулиани мэдэгджээ. Гэсэн хэдий ч Цагаан ордны одоогийн эзэн эрх мэдлийг Байденд шилжүүлэх үйл явцыг эхлүүлсэн юм. АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөнө.
 
Эх сурвалж: RIA Novosti
 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп: Цагаан ордныг орхино гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0