Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“HarmonyOS 2” үйлдлийн системийн хэрэглэгчдийн тоо өссөөр байна
3 жил өмнө   335
БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн ухаалаг гар утсанд зориулсан “HarmonyOS 2” үйлдлийн системийн хэрэглэгчдийн тоо 40 сая давлаа гэж тус компани пүрэв гарагт болсон шинэ бүтээгдэхүүн танилцуулах үйл ажиллагааныхаа үеэр мэдээлжээ.
 
“Huawei” компани нь “HarmonyOS 2” үйлдлийн системээ энэ оны зургаадугаар сарын 2-нд албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Түүнээс хойш секундэд дунджаар найман хэрэглэгч өөрсдийн төхөөрөмжөө энэхүү үйлдлийн систем рүү шинэчлэн шилжүүлсэн гэж тус компани мэдээлсэн байна.
 
“HarmonyOS” буюу Хятадаар “Hongmeng” нэртэй систем нь янз бүрийн төхөөрөмжүүдэд зориулсан нээлттэй эх бүхий үйлдлийн систем бөгөөд анх 2019 оны наймдугаар сард танилцуулж байжээ. “Huawei” 2021 оны эцэс гэхэд “HarmonyOS” үйлдлийн системээр тоноглосон төхөөрөмжийн тоог 300 саяд хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж буй бөгөөд тэдгээрийн 200 сая гаруй нь “Huawei”-н төхөөрөмж байх төлөвтэй байна. 
“HarmonyOS 2” үйлдлийн системийн хэрэглэгчдийн тоо өссөөр байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0