Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Бээжингийн марафон хойшиллоо
2 жил өмнө   357
БНХАУ-д болдог Бээжингийн марафон коронавируст цар тахлын эрсдэлээс болж хойшлогджээ. Тус улсад халдварын тохиолдол бага байгаа ч эрх баригчдын барьж буй нэмэгдэж болзошгүй бүхий л шалтгаануудыг хаах бодлогын үүднээс ийнхүү хойшлуулсан байна.
 
БНХАУ-д одоогоор 11 мужид халдварын 133 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд тэд бүгд халдварлах чадвар өндөртэй дельта хувилбар байгаа нь эрх баригчид онцгой болгоомжилж байгаа юм. БНХАУ-д цар тахлын одоогоор сүүлчийн давлагаа өнгөрсөн наймдугаар сард болсон юм.
 
ХКН-ын өндөр тушаалтан хэлсэн үгэндээ нөхцөл байдлыг тайлбарлаад “Бээжин 2022” өвлийн олимпыг цуцлах ч хэрэгтэй болж магадгүй учир наана нь болзошгүй эрсдэлийг хаах ёстой гэсэн байна.  
 
Бээжингийн марафон нь 1981 оноос эхлэн жил бүр болдог байсан бөгөөд Тиананьмэний талбайгаас гараалж, Бээжингийн олимпын цэнгэлдэхэд бариалдаг уламжлалтай юм. Аравдугаар сарын 31-нд болох байсан энэ жилийн марафонд 30 гаруй мянган хүн гүйнэ гэсэн хүлээлттэй байжээ.
Бээжингийн марафон хойшиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0