Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Оросод 60-аас дээш насныхан дөрвөн сар тусгаарлагдана
2 жил өмнө   379
ОХУ-д коронавируст халдварын шинэ давлагаа эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл Москва хотод өнөөдрөөс хязгаарлалтуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр болсон байна. Хотын мэр Сергей Собянины тушаалаар гаргаж буй уг хязгаарлалтуудын зарим нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн бол зарим нь лхагва гарагаас хэрэгжих гэнэ.
 
Тухайлбал, өнөөдрөөс эхлээд архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг гэрээсээ гарахыг хориглож, тусгаарлалтын дэглэмд оруулжээ. Энэ журам дөрвөн сар буюу аравдугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25 хүртэл дөрвөн сарын турш хэрэгжих гэнэ.  Гэхдээ сүүлийн хагас жилд энэ өвчнөөр давтаж өвдсөн хүмүүст энэ шийдвэр хамаарахгүй ажээ. С.Собянины шийдвэрт мөн ажил олгогчдод хандаж, ажлын байранд нэг зэрэг байх хүмүүсийнхээ тоог хамгийн багадаа 30 хувиар бууруулахыг үүрэгджээ. Энэ сарын 28-наас ирэх сарын 7 хүртэл Москва хотод тусгаарлалтын дэглэм тогтооно. Дэлгүүр, ресторан болон олон нийтийн үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй. ОХУ-д халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээс шинэ давлагаа эхэлсэн гэж үзэж байгаа юм.
 
Эх сурвалж:ТАСС
Оросод 60-аас дээш насныхан дөрвөн сар тусгаарлагдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0