Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Израилийн хоёр эмч омикроны халдвар авчээ
2 жил өмнө   324
Лондон хотод өнгөрсөн долоо хоногт хуралд оролцоод ирсэн Израилийн хоёр эмчээс шинэ омикрон вирусийн халдвар илэрлээ гэж Тел-Авив дахь Шеба эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч Мягмар гаригт мэдэгдэв. Эмч нар Pfizer/BioNTech вакцины гурван тунд хамрагдсан байсан бөгөөд шинж тэмдэг харьцангуй хөнгөн байгаа аж. Гэхдээ тэд хамтран ажиллагсдадаа халдвар тараасан байх магадлалтай гэнэ.
 
Эмч нараас гадна Израильд дахин хоёр хүн шинэ омикрон вирусийн халдвар авсны нэг нь "Астразенека" вакцин хийлгэсэн, Малавигаас ирсэн жуулчин юм байна.
 
Иймд Израиль улс омикроны тархалтаас сэргийлэн 14 хоногийн хугацаатайгаар хилээ хаалаа. Мөн халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг олж илрүүлэхийн тулд урьд нь терроризмын эсрэг ашиглаж байсан гар утсаар мөрдөн хайх технологийг дахин нэвтрүүлжээ.
 
Энэ 14 хоногийн хугацаанд Covid-19-ийн вакцин омикрон вирусийн эсрэг хэр үр дүнтэй байна вэ гэдгийг судалж чадна гэдэгтээ тэд итгэлтэй байгаа аж. Нийт 9.4 сая хүн амтай Израиль улсын хувьд бүрэн вакцинжуулалт 57 хувьтай байгаа юм.
 
Эх сурвалж: REUTERS
Израилийн хоёр эмч омикроны халдвар авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0