Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит "В" вирусын эсрэг вакцин хийж эхэллээ
5 жил өмнө   864
“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 болон 112 дугаар тогтоолоор тус тус батлагджээ. 
Тус хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит "В" вирусын халдвараас сэргийлэх зорилгоор өнөөдрөөс нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит "В" вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалт хийж эхэллээ.
2000 оноос хойш манай улсад 15-16 жилийн баталгаатай элэгний В вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсөн нярайд 24 цагийн дотор хийж байгаа юм. Тиймээс хүүхдээ 16 нас хүрмэгц  дахин шинжилгээнд хамруулж, дархлаажуулаарай.
В,С вирус нь цусаар болон эхээс урагт, мөн бэлгийн замаар дамжиж халдварладаг. Түүнчлэн гоо сайхны салон, эмнэлгүүдэд нэг удаагийн бус хэрэгслийг хэрэглэсэн тохиолдолд халдварлах эрсдэлтэй байдаг аж.
Нийт гурван удаагийн тунгаар дархлаажуулах бөгөөд эхний тунг хийлгэснээс хойш нэг сарын дараа хоёр дахь тунг хийж, түүнээс дахин хоёр сарын дараа гурав дахь тунг хийнэ.
 
Ингэснээр хепатит В вирусын эсрэг дархлаа нь 15 жилийн хугацаанд найдвартай тогтох юм. Харин тун тус бүр нь 5,000 төгрөгийн үнэтэй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит "В" вирусын эсрэг вакцин хийж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0