Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
А.Амбасэлмаа: Олон улсын тээврийн жолоочоос COVID-19 илэрлээ
5 жил өмнө   547
ХӨСҮТ-ийн хоёр лабораторид COVID-19 халдвар илрүүлэх шинжилгээ хийж байна. 24 цагт 80-аас зарим үед 500 гаруй шинжилгээ хийж байна. Өнөөдөр үдээс хойш нэг хүний шинжилгээгээр коронавирус илэрлээ.
 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн  /TIR/ жолоочоос коронавирус  илэрч, Монголд халдвартай нь батлагдсан хүний тоо 34 боллоо. Энэ хүн гэр бүлээрээ ирсэн ба хавьтлуудыг тусгаарласан. Халдвар авсан хүний эхнэр болон өөрт нь халдварын шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. Тухайн иргэн хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт яваад ирсэн. Бид олон улсын тээврийн 79 жолоочийг тусгаарласан. Олон улсын тээврийн /TIR/ машины жолооч нар удааг хугацаагаар явдаг учир гэр бүлийнхэн нь уулзах, хоол хувцас авчрах зэргээр уулзах хүсэлтэй байна. Тэгэх шаардлагагүй, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг иргэддээ анхааруулмаар байна" гэлээ.
 
А.Амбасэлмаа: Олон улсын тээврийн жолоочоос COVID-19 илэрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0