Улсын Онцгой Комиссын 13 дугаар хуралдаан өнөөдөр болж хэд, хэдэн чухал шийдвэр гаргажээ.
Тухайлбал, их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Одоо Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргана.
Намар хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны Даваа гарагаас эхлүүлэхээр зохицуулалт хийж байна
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-н хүртэл үргэлжлүүлээд намар хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны Даваа гарагаас эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна" гэв.
ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон
"Их дээд сургуульд эслэгчдээс авах ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон. Их дээд сургуулиудын элсэлтийг долоодугаар сарын 7, 8-ны өдөр зохион байгуулахаар болсон" гэдгийг тэрбээр нэмж хэлэв.
-
ЕБС-ийн бага ангийг 2020 оны зургаадугаар сарын 6-ны Бямба гараг
-
Дунд, ахлах ангийг зургаадугаар сарын 13-ны Бямба гарагийг дуустал хичээллүүлнэ.
-
Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгоно.
-
ЕБС-ийн хичээлийг 2020 оны тав, зургаадугаар сарын долоон Бямба гарагт хичээллүүлнэ.
УОК сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа |
|