Цаг уур, орчны шинжилгээний газар энэ онд улсын сүлжээний өртөө, харуулуудыг агаарын чийг, температурын автомат хэмжих хэрэгслээр 100 хувь хангах, цаг агаарт нөлөөлөх үйл ажиллагаанд хэрэглэж буй пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилго тавьжээ.
Улаанбаатар хот орчимд Хband-ын допплерийн радар суурилуулахаар төлөвлөөд байна. Интернэтийн сүлжээнд тулгуурласан “Ус цаг уур, орчны ажиглалтын мэдээ дэмжуулах, хянах систем” шинээр ашиглалтад оруулснаар ус, цаг уур, орчны ажиглалтын мэдээг 137 станц, 181 харуул, 150 усны харуулаас шууд хүлээж авах, хяналт тавих боломж бүрдүүлж байгаа.
Мөн, цаг уурын ажиглалтын станц, харуул дээр интернет орчин бүрдүүлж, Вебд суурилсан цаг уурын ажиглалтын мэдээ хүлээн авах систем бий болгож, автоматаар мэдээг интернетэд бүртгэж оруулах, хүлээн авах, бодит хугацааны ажиглалтын мэдээг харах зэрэг олон боломж нээгджээ. БНХАУ-ын цаг уурын газрын мэргэжилтнүүдтэй хамтран FY дагуулын мэдээ боловсруулах шинэ SWAP программ хангамж суурилуулж, FY4A хиймэл дагуулын мэдээг 16 сувгаар авч, 32 бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой болсон нь цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, шуурхай үйлчилгээний ажилд чухал үйл явдал болсон аж.
Уус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд цаг уурын шинжилгээний 137 өртөө, 181 харуул ажиллаж байгаа. Өртөөдийн 90 гаруй, харуулуудын 10 гаруй хувийг цаг уурын автомат станцаар хангаж, одоогоор салбарын хэмжээнд 185 автомат цаг уурын станц ажиллаж байна.
Агаарын чийг, температурын автомат хэмжих хэрэгслээр 100 хувь хангана |
|