Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Оюутолгойн цахилгаан эрчим хүчний станц барих асуудал удааширч байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд “үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авна” гэж заасан. Гэтэл одоо тус компанийн удирдлага “Монгол Улс дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүчээ ав гэж шаардлага тавибал" авах ёстой гэсэн тайлбар хийж байна. “Оюутолгой төсөл анхнаасаа хөрөнгө оруулалтын гэрээндээ цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Энэ үүргээ л биелүүлэх шаардлагатай” гэсэн юм.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Солонгосын талынхан цахилгаан станц барих асуудлаа тодорхойгүй болгож, гарч явсан гэх мэдээлэл хэр үндэслэлтэй юм бэ?
-Надад ирсэн мэдээллээр Солонгосын хөрөнгө оруулагчид Оюутолгойтой цахилгаан эрчим хүчний станц барих асуудлаар ярилцаж байгаа гэж ойлгосон. Яг цахилгаан станц барих болохоороо Оюутолгой одоо хаана барих юм бэ” гэж байгаа. Манай яам бүр 2012 онд Оюутолгойд өөр дээрээ станц барих зөвшөөрлийг нь өгчихсөн. Энэ хугацаанд юу ч хийгээгүй. Ингэж байтал 2017 онд зөвшөөрлийнх нь хугацаа дууссан. Дараа нь Тавантолгойтой хамтарч, ажиллахаар ярьсан. Бас л ажил хэрэг болоогүй. Ядаж ТЭЗҮ-гээ гаргачихаагүй. Тийм байтал өнөөдөр тэс өөр юм яриад суугаад байх юм. “Оюутолгой”-д сонголт хийх бүхий л боломж байсан. Гэтэл одоо хаана барих вэ гэж ярьж байна. “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй.
-Ер нь энэ станц барих ажил урагшаа явах юм уу?
-Гэрээгээр хөрөнгө оруулагч тал цахилгаан станц барих үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлэх нь ёстой. Засгийн газрын байр суурь энэ асуудал дээр маш тодорхой байгаа.
-“Тавантолгой”-той хамтрах асуудлаар хэлэлцээр хийж байсан болов уу?
-“Рио Тинто”-той Тавантолгой төслийнхөн уулзаж байсан юм билээ. Хамгийн гол нь баталгааг “Рио тинто” гаргаж өгөөгүй юм билээ.
-“Тавантолгой”-н станцыг барих асуудал ямар шатанд байна вэ?
-"Тавантолгой”-н станцаа манай тал барих шийдвэр гаргасан. Харин “Рио Тинто” цахилгаан станц барих гурван хувилбарын алийг сонгох нь тэдний асуудал юм. “Оюутолгой” гэрээгээ зөрчөөд байна.
Ц.ОРГИЛ
| Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй |
Канье Уэстийг Их Британид нэвтрэх эрхийг хориглож магадгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Л.Оюун-эрдэнээс нэхэмжилсэн 11 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн сайн сайхны төлөө зарцуулна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хүний төрхийг хэрхэн таних вэ?
Н.Учрал Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Ирэх саруудад бидний халаасанд юу тохиолдох вэ?
Автомат сэтгэлгээ шинэ боломжийг алдах шалтгаан болдог
Хүн төрөлхтөн сар руу эргэн очиход бэлэн боллоо
Персийн буланд нефть тээвэрлэгч танкер халдлагад өртөв
Кувейтийн ус давсгүйжүүлэх үйлдвэр Ираны агаарын цохилтод өртлөө
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учралыг томиллоо
ШУУРХАЙ:Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана
Рио Тинтогийн захиалгаар Г.Занданшатарыг УНАГАХ ГЭЖ БАЙНА!
Г.Занданшатар: Иргэдэд аль нам, улс төрч ялах нь бус, харин тайван сайхан амьдрал хамгийн чухал
“Digital CleanUP Mongolia in 2026” төсөл үр дүнгээ өглөө
Н.Учрал аль суудлыг сонгох вэ?
БНХАУ 1000 метрийн гүнд аялах жуулчны шумбагч төхөөрөмж бүтээж байна
Ормузын хоолойн гацаа Азийн зах зээлийг сандаргаж, шатахууны үнэ дээд цэгтээ хүрлээ
Бензиний үнэ өсөх сургаар Хятадын жолооч нар ШТС-уудад оочер үүсгэлээ
ОХУ-ын газрын тосны экспортын хамгийн том боомт Украины агаарын цохилтод өртлөө
Г.Энэрэл найз охиныхоо биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгджээ
ХҮН намын зөвлөл Туулын хурдны замын төслийн танилцуулгыг сонсоно