Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Сafe more” кофе шоп өнөөдөр нээлтээ хийжээ. Уг шопод харааны 60-90 хувийн бэрхшээлтэй дөрвөн иргэд ажиллаж байгаа юм байна. БНСУ-ын “Siloam” харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн санхүүжилтээр уг кофе шопыг нээсэн байна.
Харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох “Сafe more” төсөл Монголд хоёр жил үргэлжилж байгаа аж. Төсөл амжилттай байхаас шалтгаалан төслийг цааш үргэлжлүүлэхээ шийднэ гэж санаачлагчид хэлж буй юм. Энэхүү төслийн хүрээнд гурван удаагийн сургалтаар 16 бариста бэлтгэсэн байна. Үүнээс одоогийн байдлаар ес нь ажлын байртай болжээ. Мөн ирэх есдүгээр сард дахин нэг кофе шоп байгуулж, сургалтад хамрагдсан иргэдийн 50-иас илүү хувь нь ажлын байртай болох боломжтой тухай холбогдох албаныхан мэдээллээ.
Дашрамд дуулгахад, Монгол улсад 16000 харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Тэд бүгд хөдөлмөр эрхлэхийг эрмэлздэг ч харааны бэрхшээлтэй хөдөлмөрийн насны нийт иргэдийн 4.5 хувь нь л ажил эрхэлдэг аж.
Ц.ОРГИЛ
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Cafe more” төсөл 2 дахь жилдээ үргэлжилж байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой