Өнгөрсөн зургадугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын гавьяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт орших К2 уулын оргилыг эзлэхээр эх орноосоо мордсон билээ.
Өнөөдөр тэрбээр К2 уулын гуравдугаар камп (далайн түвшнээс дээш 7400 м)-д хүрээд буй талаараа сансрын утсаар холбогдож мэдээлсэн байна.
Б.Гангаамаа “Би одоогоор К2 уулын гуравдугаар камп дээр байна. Одоо эндээс К2-ын Мөрөн буюу 8000 метрийн өндөрт гарахаар бэлтгэж байна. Цаг агаар их муу байна. Цасаар их хэмжээгээр орж, байнга шуурч байна. Цасны зузаан нэг метр хүрсэн. Цасны нуранги үүсэх аюул их байгаа тул бүх уулчдад буух нь зөв байх гэж уулын хөтөч зохион байгуулагч нар анхааруулж байна.
Хэдийгээр байгаль цаг агаарын байдал хүнд байгаа ч бид долдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд багтаж авиралтаа хийхээр төлөвлөж байна. Одоо “Мөрөн” (C4) дээр гарах олс тавих зэрэг бэлтгэл ажил хийгдэж байна.
Биеийн байдал сайн байна. Одоогоор гуравдугаар камп дээр 10 гаруй улсын уулчид ирээд байна. Тэд бүгд таатай цаг агаарыг хүлээж тэнгэр хангайдаа залбираад сууж байна” гэжээ.
Ц.ОРГИЛ
| МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой