Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд долоо хоногийн баасан гаригт архи зарахгүй байгаа аж. Тодруулбал, тус сумын иргэд болон цагдаагийн байгууллагын санаачлагаар дэлгүүрүүд “Баасан гаригт архи зарахгүй” хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн байна. Үүнээс үлгэрлэн "олон газрууд баасан гаригт архи битгий зараасай" хэмээн иргэд уриалга гаргажээ.
Мөн одоогоос хоёр жилийн өмнө Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 3-р хуралдаанаараа долоо хоног бүрийн баасан гариг, сар бүрийн 25-ны өдөр дэлгүүр, ААН, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд ажиллаж болно гэсэн шийдвэр гаргаж байсан ажээ.
Ц.ОРГИЛ
| Баян-Өндөр сумын иргэд баасан гаригт архи зарахгүй байх уриалга гаргажээ |
Японы олон нийт Нөмрөгийн түймрийн асуудлаар KDDI-аас бодит хариуцлага шаардаж байна
Ойрын 20 жилд эрсдэлд орох мэргэжлүүд
Дархан Юнайтедэд дутагдаж байсан тэр нэг зүйл иржээ