Улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 38055 эх амаржиж, 38310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2743 (7.8%)-аар, амьд төрсөн хүүхэд 2774 (7.8%)-өөр нэмэгдсэн байна.
Түүнчлэн энэ оны 6 дугаар сард 6481 эх амаржиж, 6525 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 47 (0.7%)-гоор, амьд төрсөн хүүхэд 50 (0.8%)-аар нэмэгдсэн байна.
Мөн 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний хагас жилд 14 болж өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна.
Эх сурвалж: ҮСГ
Ц.ОРГИЛ
| 2018 оны эхний хагаст 14 нялхас энджээ |
С.Бямбацогт: Эдийн засгийн хүндрэлтэй үед хөдөлмөрийн харилцааг тогтвортой байлгах нь чухал
Тэрбумтан Билл Гэйтс Монгол улсад аялаж байна
ОУВС: Монголын эдийн засаг өсөлттэй байгаа ч төсвийн сахилга батыг чангатгах шаардлагатай
Хойд Солонгос Японы тэнгис рүү баллистик пуужин харважээ
Анхан шатны боловсруулалт хийсэн 800 шир борлуулжээ