Өнгөрсөн Баасан гарагт /2018.07.20/ Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, НАЗХГ-ын Орлогч дарга Б.Индра, Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн газрын алба болон бусад холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн Монелийн уулзвараас Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн зам дээр ажиллалаа.
Нийслэлийн хэмжээнд үер усны гамшгаас шалтгаалан зам цөмөрч, эвдрэл гарсан замууд дээр холбогдох албаныхан шуурхай ажиллаж, Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас 4, Геодези, Усны барилга байгууламжийн газраас 5 бригад, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар гэсэн нийт 16 баг 24 цагаар ажиллаж байна.
Энэ үеэр НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр “Ойрын өдрүүдэд усархаг аадар бороо орж, үерлэсний улмаас 5-10 жилийн өмнөөс ашиглагдаж буй замууд өртөж, замын эвдрэл, цөмрөх зэрэг асуудал гарч байна. Шинээр тавьсан замуудад эвдрэл үүсээгүй, замын хөдөлгөөн хэвийн ажиллаж байна” гэв.
Мөн 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Монелийн уулзвараас Дарь эхийн зам хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн замын үерийн ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд дүүргийн Газрын албанаас шаардах хуудсыг хүргүүлсэн бөгөөд 7 хоногийн хугацаанд албан шаардлагыг биелүүлээгүй, газар чөлөөлөөгүй тохиолдолд хуулийн дагуу Нийслэлийн газрын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсээс албадан нүүлгэх юм. Мөн эдгээр газруудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хохирлын тоо, хэмжээг гаргаж, тухайн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулна.
НАЗХГ-ын Орлогч дарга Б.Индра “Зарим иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгаас шалтгаалж, нийтийн эрх ашиг зөрчигдөж, авто зам эвдэрч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл, хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж байна” гэдгийг онцлов.
Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дарь эхийн шинэ зам урсчихлаа” гэдгийг ташаа мэдээлэл гэдгийг тэрээр хэлж байсан юм. Мэдээллээр яваад буй гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь эхийн авто Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто зам нь 2011 онд ашиглалтад орсон бөгөөд үерийн ус зайлуулах шугам сүлжээн дээр 51 айл өрх, аж ахуй нэгж бууснаас болж үерийн ус авто зам руу урссан байна. Харин шинээр түүнээс залгаа 3 км авто замыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зорчих хөдөлгөөнийг нээсэн бөгөөд замын эвдрэл үүсээгүй байна.
Ц.ОРГИЛ
| Шинэ замуудад эвдрэл үүсээгүй |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой