Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд Засгийн газар болон яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах ажлыг үргэлжлүүлж байна.
Ийнхүү ажиллах явцад авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд тавигдсан 12 төрлийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус нэмэлт төлбөр хураамж тогтоосон, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлүүдийг тогтоож, газар дээр нь арилгуулах арга хэмжээ авлаа. Тухайлбал,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нараас 2013-2016 онд нийгмийн даатгалын байгууллагуудад ашиглаж байгаа анхан шатны маягтуудын үнэ,
нийгмийн даатгалын дэвтрийн үнэ,
хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын наалтын үнэ,
архиваас олгох лавлагааны хураамж
Эдгээрийг тогтоосон шийдвэрүүд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 1/114 дүгээр тушаалаар дээрх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.
Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тамхины тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ” шаардаж байгаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байсан тул энэ төрлийн хураамж авахыг таслан зогсоолоо.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/62 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн дотоод журам”-аар зохицуулан Дотоод хяналтын нэгжийн дарга, гишүүдэд сар бүр нэмэгдэл хөлс олгож буй нь хууль тогтоомжоос давсан шийдвэр гэж үзэн хүчингүй болгуулах арга хэмжээ аваад байна.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс Налайх дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан “Налайх хотын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам” нь Захиргааны ерөнхий хуулийн хэд хэдэн заалт болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хуулиас давсан хэм хэмжээ тогтоосон байх тул хүчингүй болгуулахаар санал хүргүүлэн ажиллаж байна гэж АТГ-ын Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
| Үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон албан тушаалтнуудын шийдвэрийг хүчингүй болгов |
ШҮҮХ: УИХ-ын гишүүн Э.Болормааг албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан
Фредди Меркьюригийн тоглолтын дурсгалд зориулсан зоос гаргажээ
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
Монголд оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоо 23 мянга болж өсжээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой
Д.Амарбаясгалан: Үр дүнд суурилсан, технологид тулгуурласан шинэ цагийн намын загвар шаардлагатай болжээ
Оросын анхны хүн дүрст робот нээлтийн үеэр тэнцвэр алдан унав
Иргэний орлогыг хамгаалах засаг төлөвлөгөө
Б.Энхбаяр: Д. Амарбясгаланг гурван зүйл ангиар яллагдагчаар татсан
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдлээ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
Г.Занданшатар МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа
ЗАНДКАГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ ХҮНИЙ ИТГЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ЭЦСИЙН БОЛОМЖ
Чулуун нүүрсний экспорт 1.4 хувиар багаслаа
“Ноорог“-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтжээ
Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд хаагдана
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо
Г.Занданшатар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ээ танилцууллаа
“20 хүртэл жил хорих ялтай” хэргээр Тагнуулд шалгагдаж буй Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир, П.Сайнзориг нар Улсын төсвөөр барьцаалж, хэрэг наймаалцах гэснийг илчлэв