Төв аймгийн хэмжээнд “Төв түмний цэнгэл-2018” шигшмэл хурдан морьдын анхдугаар уралдаан боллоо. Наадамд дээд гурван насны шигшмэл хурдан хүлгүүд тоосоо өргөсөнөөс азарганы уралдаанд 96 азарга уралджээ. Үүнээс Баянцогт сумын уяач Ц.Жамбалсүрэнгийн зээрд халзан азарга түрүүлж, Баян сумын уяач Б.Мөнхцогийн халтар азарга аман хүзүүдэв. Айргийн гуравт Борнуур сумын уяач В.Баянтогосын ягаан азарга, айргийн дөрөвт Аргалант сумын уяач П.Гэлэнхүүгийн хээр азарга, айргийн тавд Баянцогт сумын уяач Д.Сугарын ухаа халзан хурдалсан байна.
Мөн их насны морьдын уралдаанд 136 их нас хурдалсанаас Борнуур сумын уяач М.Сайнзаяагийн бор морь түрүүлж, Батсүмбэр сумын уяач Ц.Цоггэрэлийн саарал морь аман хүзүүдлээ. Баянцогт сумын уяач Ц.Батхүлэгийн цоохор морь айргийн гуравт, Сэргэлэн сумын уяач Доржийнямбуугийн хонгор морь айргийн дөрөвт, Зуунмод сумын уяач Б.Бямбалхагвын хул морь айргийн таваар хурдалж торгон жолоогоо өргүүлсэн ажээ.
Соёолон насны 104 морьдоос Батсүмбэр сумын уяач Г.Батсайханы хээр соёолон түрүүлж, Батсүмбэр сумын уяач Г.Батбилэгийн хонгор халзан соёолон аман хүзүүдэв. Баянцогт сумын уяач Ц.Жабалсүрэнгийн халиун соёолон айргийн гуравт, Мөнгөнморьт сумын уяач Т.Баатармөнхийн хонгор халзан соёолон айргийн дөрөвт, Борнуур сумын уяач Ц.Нарангэрэлийн сартай хар соёолон айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгажээ.
Ц.ОРГИЛ
| “Төв түмний цэнгэл 2018” шигшмэл хурдан морьдын уралдаанд 96 азарга тоосоо өргөлөө |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой