Сүүлийн жилүүдэд нийслэлчүүд өргөнөөр үйлчлүүлэн, алжаалаа тайлдаг газрын нэг нь “Гэрэлт гудамж” болсон билээ. Харин “Жоби” худалдааны төв нийгмийн үүргээ ухамсарлан “Гэрэлт гудамж”-д тохижилт хийхээр нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөн зөвшөөрөл авчээ. Ингэхдээ хандивын данс нээсэн бөгөөд одоогоор тохижилтын ажил хэвийн үргэлжилж байна.
Гэвч өнөөдрийн дүр зураг сэтгэлд нэг л бууж өгсөнгүй. Тухайлбал замыг дөрвөлжин хар цагаанаар алаглуулж будсан нь нүд эрээлжлэм болгожээ. “Орой үдшийн цагаар тоодгүй юм гэхэд өдөр замын хөдөлгөөнд оролцоход шатрын хөлөг шиг алагласан тус зам толгой эргүүлмээр хачин юм боллоо” гэж цөөнгүй жолооч бухимдаж байв. Хэрэв тус зам суудлын ард жолоо барьж яваа хэнбугайн ч эрүүл мэнд, хараанд сөргөөр нөлөөлвөл ослын нэг шалтгаан болох талтай. Ийнхүү асуудлын цаана асуудал үүснэ гэсэн үг.
.jpg)
Мөн шөнө оройн цагаар “Гэрэлт гудамж”-ын ойролцоо жолоочид авто зогсоол хайж нүдний гэм болдог нь нууц биш. Энэ мэтчилэн бидний эргэн тойронд санаа тавих өөр олон зүйлс бий. Хөдөө орон нутгийн зам нь хагарч эвдрээд сүйд болж байхад хажуугаар нь эрүүл замыг хүртэл өвчлүүлээд байх юм.
Ц.ЭНХ-ОРГИЛ
| “Гэрэлт гудамж”-ын эрүүл замыг өвчлүүлж байна |
Испанид авлигын дуулианы улмаас Ерөнхий сайдыг огцрохыг шаардан жагслаа
Хятадад уурхайн ослоор 82 хүн амиа алджээ
Төөрөлдсөн хүү, төрхөмдөө буцсан хүргэнээс хамаарах улс орон
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
ThunderZ болон Click click boom-ын хамтрал Tengri
Чингисийн Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн финалд өрсөлдөнө
Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна
Н.Учрал: Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлээд ч болов махны үнийг тогтворжуулна
У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
The Loneliness Economy буюу Ганцаардлын эдийн засаг
Орано Майнингтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний ач холбогдлын талаар санал солилцов
Хүссэн киноныхоо шинэ дүр нь болох боломжтой